Цөөн үгээр

- Аймгийн болон орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлын тухай мэдээлэл - УЛААНБААТАР- ЗҮҮНҮБҮРЭН- УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ТЭЭВРИЙН ҮНЭ - СЭЛЭНГЭ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

“Эрүүл орчин” аяны хүрээнд хийсэн

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 447

 

“Эрүүл орчин” аяны хүрээнд хийсэн ажил

 

2017.04.12                                                                                             Жаргалант.

 

            Хог хаягдлыг цэвэрлүүлэх тухай  сумын Засаг даргын А/54 тоот захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллуулах талаар 2017оны 04 дүгээр сарын 20-оос 06 дугаар сарын 20 хүртэл  2 сарын хугацаатай аян ажил зохиогдож байна. Сумын хэмжээнд бүх нийтийг хамарсан  хог цэвэрлэгээний ажлыг  зохион байгуулж, хог цэвэрлэгээний ажилд  12 аж ахуйн нэгж, төсвийн 5 байгууллагын 140 гаруй ажиллагсад,  ЕББДС-ийн 80 гаруй сурагч,  10 гэрээт ажилчин ,  8-тээврийн хэрэгсэл  ажиллалаа.

             Төв хогийн цэгийн  гадна  орчмын хог хаягдлыг цэвэрлэж дотогшоо зөөх, үхсэн малын сэг зэмийг бөөгнүүлэн зориулалтын нүхэнд устгах, хогийн цэгийн доторхи үүссэн хур хогийг цэвэрлэх, хогийн цэгийн цасыг хусаж зам гаргах зэрэг ажилд шатахууны зардал 303400 төгрөг, гэрээт ажиллагсадын  цалин хөлсөнд 200,0 мянган төгрөгийг  зарцуулсан байна.   

                                   Цэвэрлэгээ хийхийн өмнөх байдал

 

                       

                             Хогийн цэгийн орчимд цэвэрлэгээ хийсний дараах байдал

 

            Арвин хур ХХК  өөрийн зардлаар  шатахуун, техникийн туслалцаа үзүүлэн  “Төв хогийн цэг”- т  үүссэн хур хогийг   түрэх,  дарж устгах ажлыг  хийж гүйцэтгэсэнд  ЗДТГазар болон нийт  иргэдийн өмнөөс  талархсанаа илэрхиилж байна. 

            Иргэн,  Аж ахуйн нэгж, байгууллагын  анхааралд 7 хоногийн 5 дахь өдөр бүр нийтийг хамарсан цэвэрлэгээний  ажил хийгдэж байна.

            Иймд:   Иргэн бүр идэвхитэй оролцохыг уриалж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ