Цөөн үгээр

- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020 ОНЫ 188 ДУГААР ТОГТООЛ - шинэчлэгдсэн ойн экологи эдийн засгийн үнэлгээгээг үндэслэн хохирол тооцох аргачлал - Нийгмийн халамжийн сангаас үйлчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалт

МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: 5 сарын өмнө Үзсэн: 94

Хийж бүтээх арвин их үйлсийн эзэд хоймор нутгийн хийморлог зон олон та бүхнийхээ амар мэндийг айлтгая.

         Төрж өссөн нутагтаа ажиллаж амьдарч байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт суугаа эрхэм Зүүнбүрэнчүүд та бүхэнтэйгээ сумын албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэндчилж байгаадаа баяртай байна.

         Тэртээ 1924 онд үзэсгэлэнт сайхан Сэлэнгэ мөрний хөвөөнд сууриа тавьж байсан төрөлх сайхан нутаг минь өдгөө 96 жилийн босгон дээр 3000 орчим хүн амтай, 3 багтай, 80 гаруй мянган толгой малтай, эдийн засгийн стратегийн чухал ач холбогдол бүхий газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутаг болон хөгжиж байна.

           Зүүнбүрэнчүүд бид 2017,2018,2019  онуудад дараалан гавьяат цолтонтой болж сумаараа овоглох гавьяатын тоо 4 болж, Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойгоо сэтгэл тэнэгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

            Ирэх жилүүдэд газар тариалангийн салбарын хөгжлийг дэмжин ажиллаж нийгмийн салбаруудын үйл ажиллагааны чанар үр дүнг сайжруулах замаар хувь хүний хөгжил, боловсрол, өрх гэр бүлийн амьдралыг сайжруулах бодлого үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлж, хийсэн хэрэгжүүлсэн ажил амжилт бүхнээ энэхүү цахим хуудсаар дамжуулан та бүхэнд сонордуулж байх болно.

           Өдөр тутам олон арван уншигч, хэрэглэгчээр хүрээгээ тэлж буй цахим мэдээллийн хэрэгслийн уншигчид та бүхэн Zuunburen.se.gov.mn цахим хуудсаар дамжуулан Бүрэн сайхан нутагтаа сэтгэл тэнэгэр, ирээдүйдээ итгэлтэй ажиллаж амьдарч байгаа ажилсаг Бүрэнчүүдийн амжилт бүтээл, түүхэн замнал, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн хөгжил, цаг үеийн мэдээ, мэдээлэлтэй байнга танилцаж ЗДТГ, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа, төрийн албан хаагчидтай холбоотой санал, сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлээрэй.

            Бид та бүхний санал, хүсэлтэд үндэслэн төрийн үйлчилгээг сайжруулан ажиллах болно.

            Хил хязгааргүй цахим ертөнцийн орон зайг эзэмшигч таны мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай. 

 

 

                                      ЗҮҮНБҮРЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА   Х.БАДРАЛ

Сүүлд нэмэгдсэн мэдээ