Цөөн үгээр

- Аймгийн болон орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлын тухай мэдээлэл - УЛААНБААТАР- ЗҮҮНҮБҮРЭН- УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ТЭЭВРИЙН ҮНЭ - СЭЛЭНГЭ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Хог хаягдал тээвэрлэх устгах журам

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 4771

ХОГ ХАЯГДАЛ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, УСТГАХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

                                      Нэг. зорилго

                     1.1 Энэхүү журмын зорилго нь: Иргэн,  өрх,  албан байгууллага, аж ахуй нэгжийн хог хаягдал хаях, цуглуулах, тээвэрлэх, ангилан ялгах, устгах үйл ажиллагаатай  холбоотой харилцааг зохицуулахад оршино.

              Õî¸ð. Íèéòëýã ¿íäýñëýë.

2.1.  Ýíýõ¿¿ æóðìààð ñóìûí íóòàã äýâñãýðò  ¿éë àæèëëàãàà ÿâóóëæ áóé албан байгууллага, àæ àõóéí íýãæ, ºðõ- ººñ áèé áîëñîí àõóéí áîëîí ¿éëäâýðëýëèéí õîã õàÿãäëûã 纺æ àðèëãàõ òýýâýðëýõ àæëûã çîõèîí áàéãóóëàõ  ÿâäàë þì.

                     Гурав : Сумын ИТХ-ын чиг үүрэг:

                3.1. Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааны талаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах.

                 3.2. Хог хаягдлын менежментийг сайжруулахтай холбогдсон орон нутгийн хөтөлбөрийг батлах, түүний биелэлтэнд хяналт тавих.

                 3.3. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг, аймгийн ИТХ-ын тогтоосон хязгаарт багтаан тогтоох.

                 3.4. Хог хаягдлыг ангилах, цуглуулах,тээвэрлэх, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах журам батлах.

                   3.5.  Хог хаягдлыг устгах, тээвэрлэх ажилд зарцуулах хөрөнгийг төвлөрүүлэх сан байгуулах.

                                      Дөрөв:  Сумын Засаг даргын чиг үүрэг:

                 4.1. Сум дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу хог хаягдлыг устгах цэг болон хог хаягдал хадгалах  цэгийн байршлыг тогтооно.

                   4.2. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ болон айл өрхийн хэрэглээнээс гарч байгаа хог хаягдлыг ангилан тээвэрлэх нормативын саналыг ИТХ-д өргөн батлуулах.

                 4.3.  Хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх  үүрэг чиглэлийг багийн Засаг дарга нарт өгөх.

                 4.4. Хог ачиж цуглуулах, тээвэрлэх, устгах үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал, гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх асуудлыг холбогдох багийн Засаг дарга нарт  үүрэгжүүлэх.

                  

               Тав:     Багийн Засаг даргын чиг үүрэг

         5.1. Хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах ажилд иргэдийг татан оролцуулах

         5.2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлтөд хяналт тавина.

        5.3. Хог хаягдлын талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх.

        5.4. Багийн нутаг дэвсгэр хоггүй байх эсэхэд сард 1-2 удаа үзлэг хийж  хяналт тавих.

          5.5. Хог хаягдлын санг зарцуулах зөвлөлийн үйл ажиллагаанд нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч  удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллана

          5.6. Хог хаягдлыг устгах сангийн журам, хог хаягдлыг устгах “санг” зарцуулах эрх бүхий зөвлөлийг 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр  байгуулах, тогтоолын төслийг   БИНХ-д  өргөн барьж батлуулна.

          5.7. Айл өрхийг,  хог хаягдлын төлбөр хураамжийн дэвтэртэй болгох

       Зургаа:   Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын чиг үүрэг:

       6.1.   Зориулалтын бус газарт хог хаягдал хаяхгүй байх

       6.2.   Үүсгэсэн хог хаягдлаа ангилан ялгаж, тогтоосон цэгт хаях

       6.3. Ил задгай хог хаягдал шатаахгүй байх.  .

       6.4. Оршин суугаа газар орчмын хог хаягдлыг цэвэрлэх, олон нийтийг хамарсан ажилд оролцох.

               Долоо :  Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах  үйл ажиллагаа.

             7.1. Хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагааг ЗДТГ-аас удирдлагаар ханган  байнгын  харуул хамгаалалтыг ажиллуулна.

             7.2. Сумын Засаг даргын Тамгын газраас батлагдсан хуваарийн дагуу үйлчилгээний машин ажиллаж хог хаягдлыг  цуглуулан нэгдсэн хогийн цэгт хүргэх

               Үүнд:  Жаргалант 1-р баг сар бүрийн 1,3-р 7 хоногт, Бэлчир 2-р баг сар бүрийн 2,4-р  7 хоногт  ажиллах.

              7.3. Иргэн, аж ахуй нэгж байгууллага нь  үүссэн  ахуйн  болон хатуу хог хаягдлыг ангилан,  байгаль орчинд сөрөг нөлөө үүсгэхгүй  хөнгөн хог хаягдал  / цаас, нийлэг уут, даавуу, модон  материал/ -г  зориулалтын  нүхэнд шатааж,  тусгайлсан   / шуудай,  саванд/  хийж эзэмшлийн газартаа  түр   хадгалан дуудлагаар үйлчлүүлэх.

          .   7.4.  Олон нийтийг хамарсан хог цэвэрлэгээний ажилд,  шаардлагатай тохиолдолд  цагдаагийн байгууллагатай хамтран тээврийн хэрэгслэлийг дайчлан ажиллуулах.      

                7.5.  Эмнэлгийн хог хаягдлыг стандарт журмын дагуу тусгай саванд хийж  ангилан   ердийн хог хаягдал, эмийн хог хаягдал, хурц ирмэгтэй зүү, тариур, ампул зэргийг төмөр зууханд шатааж үүссэн хог хаягдлыг хогийн төвлөрсөн цэг дэх  зориулалтын нүхэнд хийнэ.

                 7.6. Төв суурин газраас алслагдсан малчин өрхүүд өвөлжөө, хаваржааны ойролцоо нүх ухан мал эмнэлгийн ариутгалын цэг байгуулж, галын  аюулгүйн шаардлага хангасан нүхэнд хог  хаягдлыг шатаах, булах ажлыг хийнэ.

                7.8 Халдварт өвчин  болон зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг мал эмнэлгийн хяналтанд  ариутгал халдваргүйжүүлэлт хийж булж устган, тэмдэгжүүлэх  ажлыг   /МЭҮН хариуцаж, МЭХУБ хяналт тавина/

         найм:Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх,үйл ажиллагааг санхүүжүүлэлт.

     8.1.   Хог хаягдлын норматив, хог хаягдал үүсгэсний төлбөрийн хэмжээг  аймгийн ИТХ-ын 2011 оны 4-р сарын 28-ны өдрийн   61 тоот   тогтоолын дагуу тооцож төлбөр авна.

               Үүнд:  Сар бүр: Өрх-1000 төгрөг

               -   Ногоочид, зөгийчид-1000 төгрөг

               -  Худалдаа үйлчилгээ, нийтийн хоол- 5000

               -  Шатахуун түгээх газар – 5000

               -  Банк  -5000

               -   Мод, модон материалын зах-10,0 мянган төгрөг

                -  Барилгын хог хаягдал-10000 төгрөг

               -  Үр тарианы аж ахуйн нэгжүүд  - 10,0 мянган  төгрөг

               -    Иргэн аж ахуйн нэгжийн хүсэлтээр  дуудлагаар үйлчлэхэд хог хаягдлын хэмжээнээс хамаараад  1,0-10,0 мянган төгрөг

            8.2.  Хог хаягдал устгах, тээвэрлэх зардалд зарцуулах хөрөнгийн сангаас дараах үйлчилгээнд зарцуулах бөгөөд журамд тусгагдсанаас бусад зориулалтаар хөрөнгө гаргахыг хориглоно.

8.2.1.  Хог хаягдал устгах тээвэрлэх  шатахуун

8.2.2.  Автомашины урсгал засвар, үйлчилгээ

8.2.3.  Хогийн талбайг тэгшлэх, засварлах, хаягжуулах.

8.2.4.  Хог хаягдал устгах, тээвэрлэх гэрээт ажилтны урамшуулал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг бүрдүүлэх, хувцас хэрэгслэлийн зардал.

8.2.5. Хог хаягдал устгах, тээвэрлэх явцад үйлчлүүлсэн иргэнд үлдэх тасалбар хураамжийн нотлох баримт, үзүүлэн таниулах материал, сурталчилгааны бусад хэвлэмэл хуудас хэвлүүлэх зардал.

8.2.6.  Хогийн цэгт байнгын харуул хамгаалалтаар   ажиллуулах гэрээт ажилтны цалинд

               Ес :    Урамшуулал

  9.1. Зориулалтын  бус газарт ил задгай хог хаягдал хаясан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаар үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгоно.

9.2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэхь заалтыг үндэслэн мөнгөн урамшууллыг сумын Засаг даргын шийдвэрээр олгоно

       ./ Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгийн 15% тай тэнцэх мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга олгоно.

                Арав:       Хүлээлгэх хариуцлага

     10.1.  Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол улсын байцаагч болон сум дүүрэг, баг, хорооны Засаг  дарга  дараах хариуцлага хүлээлгэнэ.

      10.2.    Хог хаягдлын тухай хуулийн 23.1.1-д зааснаар 

Зориулалтын бус газарт хог хаягдал хаясан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх.

Сүүлд нэмэгдсэн мэдээ