Цөөн үгээр

- СЭЛЭНГЭ АЙМАГ ЗҮҮНБҮРЭН СУМЫН 14 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА - ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ - ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Цахим гэмт хэрэг

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 84

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
Аймгийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сарын байдлаар залилах гэмт хэрэг 53 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 31 хэргээр буюу 2.3 дахин өссөнөөс цахим хэлбэрээр бусдын нэрийг барьж, данснаас дансны хооронд цахим хэлбэрээр мөнгө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг нэлээдгүй өсөх хандлагатай байна. Тухайлбал: 2018 оны 11 дүгээр сард Ерөө суманд “Жайка”-гийн өрхийн амьдралыг дэмжих төсөл нэрийдлээр хувь хүнээс мөнгө шилжүүлэн авч залилсан 2 удаагийн үйлдэл бүртгэгдсэн ба энэ аргаар Төв, Дорноговь, Хөвсгөл аймгуудад тус тус бусдыг залилах гэмт хэрэг үйлдэгдээд байна. Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ямар нэгэн төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар санал ирүүлсэн хувь хүн, аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг сайтар судлан, энэ төрлийн санал тавьсан хүмүүстэй биечлэн уулзаж, тухайн хүнийхээ бичиг баримтыг үзэж хаяг, утасны дугаар, регистрийн дугаарыг нь тэмдэглэн авах зургийг нь авах зэргээр нотолгоог өөрсдөө бүрдүүлж байж хамтран ажиллах, мөнгө, эд зүйлсээ шилжүүлэх шийдвэрийг гаргах, танихгүй хүмүүсийн үгэнд итгэн хохирохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. ЗДТГ

Сүүлд нэмэгдсэн мэдээ