Цөөн үгээр

- Аймгийн болон орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлын тухай мэдээлэл - УЛААНБААТАР- ЗҮҮНҮБҮРЭН- УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ТЭЭВРИЙН ҮНЭ - СЭЛЭНГЭ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 234

      ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

      Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа нь сангийн аж ахуйн дарга буюу сумын дарга, орлогч дарга, нарийн бичиг, санхүүгийн тасаг, зааварлагч, бичээч нягтлан, үйлчлэгч гэсэн бүтэцтэй ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаад 1992 онд шинэ үндсэн хууль батлагдаж засаг захиргааны нэгжид өөрчлөлт орсоноор Засаг даргын Тамгын газар нэртэй болж 3 баг,13 хүний бүтэц орон тоотой ажиллаж байсан. Одоогийн Засаг даргын Тамгын газар нь Жаргалант 1 дүгээр багийн нутагт байршилтай. Тамгын газрын үндсэн 21 ажилчин, ИТХ-ын 2, 3 багийн Засаг дарга, аймгийн хэлтэс агентлагын  харьяалалтай 12, улс төрийн 5, захиргааны 24, үйлчилгээний 9 албан хаагч нийтдээ 38  ажиллагсадтай 2 тасагтай үйлчилгээний үйл ажиллагаа явуулж байна. Засаг даргын Тамгын газар нь 1987 онд баригдсан  барилга, 2013 онд улсын төсвийн хөрөнгөөр баригдсан нутгийн захиргааны шинэ байранд төрийн үйлчилгээг үзүүлж байна.

       -Байгаль орчны баг :Газрын экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах байгалийн баялагийг ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллаганд хяналт тавих, байгаль орчныг орчны багц хууль тогтоомж, эрх зүйн бусад акт норм норматив стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж иргэний эрүүл аюулгүй орчинд ажиллах амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

       -Нийгмийн бодлогын баг: Нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжиж буй хууль, тогтоомж төсөл хөтөлбөрийг сурталчилан орон нутгийн иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг  түргэн шуурхай үзүүлж байна.

      -Санхүү албаны баг: Төсвийн болон нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх бодлого зохицуулалтын арга хэмжээг зохион байгуулж хэрэгжилтийг хангах мэдээллийн сан сүлжээг бий болгох сумын мөнгөн хөрөнгийн урсгалд тавих хяналт төсвийн байгууллагын санхүүгийн сахилга болон эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтыг сайжруулж, төр төсвийн байгууллагын болон орон нутгийн төсөв хөрөнгийг хуулийн дагуу бүрдүүлэн зарцуулж байна.

      -Төрийн захиргааны баг : Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, Монгол Улсын Засгийн газар, аймаг, сумаас батлан гаргасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайлан боловсруулах, хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, төрөөс хэрэгжүүлж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

      - Хөдөө аж ахуйн баг : Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн тасаг нь 2010 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан. Хөдөө аж ахуйн тасаг нь аграномич, мал зүйч, хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн төрийн бодлого, шийдвэр, хууль, тогтоомжийн биелэлтийг орон нутагт зохион байгуулж зохицуулах, сурталчлан таниулах, хяналт тавин ажиллаж байна.  


 

Сүүлд нэмэгдсэн мэдээ