Цөөн үгээр

- Аймгийн болон орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлын тухай мэдээлэл - УЛААНБААТАР- ЗҮҮНҮБҮРЭН- УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ТЭЭВРИЙН ҮНЭ - СЭЛЭНГЭ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 182

                                                                                                  ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

          Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууг 1924 онд Зүүнбүрэн хан уулын хошуу хэмээн нэрлэж хуучин засгийн үеийн нэрийг өөрчилж 12 сум болгожээ.

         1934 онд тус сумын суурь болсон Зүүнбүрэнгийн өвс хадах морин станц  байгуулагдан Банзадын тохойд төвлөрсөн байна.

        1943 оны 4 сарын 23 нд Сайд нарын Зөвлөл, Намын ТХ-ны тэргүүлэгчдийн хамтарсан хурлын 30/36-р тогтоолоор Зүүнбүрэн САА байгуулагдан газар тариалан, мал аж ахуй голлосон үйлдвэрлэл явуулж эхэлсэн.

        Энэ үеэс сумын эмнэлгийн эх үүсвэр тавигдсан гэж үзэх үндэслэлтэй. Анхны санитар нь Гочоо гэж маарамба хүн байсан бөгөөд тэрээр ургамлын гаралтай эм тан барьдаг, айлаар явж үзлэг хийдэг байжээ.

1950-иад оны үед 2 ортой бага эмчийн салбарт бага эмч Гончигжав, сувилагч Бадам / түүний эхнэр/  нар ажиллаж байв.

         1955 оны 7 сард их эмчийн салбар байгуулагдаж, анхны их эмчээр Дорлигийн Доноров ирж  ажиллажээ. Р. Феодор, З.Дулмаа, С. Норчиг нарын 3 хүнийг Алтанбулаг дахь сувилагчийн курссэд явуулсан нь 10 ортой их эмчийн салбарын анхны мэргэжилтэй боловсон хүчин болж байлаа.Тус эмнэлэгт эх баригч Галсанпунцаг. Цэвээн, сувилагч Ц.Бямбаа,\хожим нь аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын сувилагчаар ажиллаж байсан\, улаан Долгор,Пүрвээ,  Мягмаржав асрагч Цэнд Аюуш нарын хүмүүс ажиллаж байлаа.

         1982 -1984 онд салбарын эрхлэгчээр Х.Ганцоож

         1984-2011 онд салбарын эрхлэгчээр У.Хишигсүрэн

         2011-2020 онд салбарын эрхлэгчээр Ц.Алтанцэцэг

         2020 оноос одоог хүртэл О.Халиун ЭМТ-ийн даргаар ажиллаж байна.

           Одоогийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа:

         Зүүнбүрэн сум нь 120494кв/км нутаг дэвсгэртэй, 2862 хүн амтай, аймгийнхаа төвөөс 49 км зайтай оршдог. Сумын нийт өрх -840, 3-н багтай , малчин 302 өрхтэй бөгөөд сумын төвөөс 10-45 км зайтай суурьшдаг . Сумын эмнэлэг 19 ортой , их эмч – 2 бага эмч - 3, сувилагч -4, эмийн санч-1  бусад ажилтан -5 бүгд -15 орон тоотойгоор эмнэлгийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

       Эрхэм зорилго: Сумын хүн амын эрэлт хэрэгцээнд тохирсон нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн суурь тусламж үйлчилгээг чанартай, жигд, хүртээмжтэй үзүүлэх явдал мөн.

           Зорилт: 

  • Сумын эмнэлэгийн бүтэц үйл ажиллагааны стандартыг мөрдөж ажиллах
  • Сумын ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, сургалт суртчилгааг чанаржуулах
  • Сумын хүн амд үзүүлж буй тусламжийг жигд, хүртээмжтэй , чанартай болгох
  •  Сумын эмнэлэгийг мэргэжлийн чадварлаг эмч, эмнэлэгийн ажилтнаар хангах 

          2003 оноос  Францын Санте-Сюд –ын “Сумын эмнэлэг хөгжүүлэх “ төсөл хэрэгжиж 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн тоног төхөөрөмжөөр  хангагдаж, эмч мэргэжилтэн  мэргэжлийн сургалтанд хамрагдаж ,  эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирсан .    

            2007оноос  Дэлхийн зөн ОУБ-ын  ,Сэлэнгэ нутгийн хөгжлийн хөтөлбөр “Эх хүүхдийн эрүүл мэнд хоол тэжээл “ төслийн хүрээнд зохион байгуулагдсан эх хүүхдэд ээлтэй Засаг дарга тэргүүний сум  , шилдэг сумын эмнэлэг шалгаруулах болзолт уралдаанд 2 удаа 2-р байранд шалгарч , эхийн эрүүл мэнд , суурь өвчтэй  хүүхдийн  эрүүлжилт сайжирч эх хүүхдийн эндэгдэлгүй ажиллаж байна.

         Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд  орчин үеийн багаж  тоног төхөөрөмжийг  бүрэн дүүрэн ашиглаж, лабораторийг шинээр нээн цус, шээс мазокийн шинжилгээг сумандаа хийж, эмийн бус эмчилгээний кабинет ажиллуулж шарлага, бумба,иллэг массаж, хөдөлгөөн эмчилгээ хийж, зүрхний бичлэгийн аппарат, ЭХО аппарат зэргээр оношлогоо хийн, оношлогоо эмчилгээний төрлийг нэмэгдүүлэн ажиллаж байна.     

           2020 онд 76,000,000 төгрөгний урсгал засвар ба өргөтгөлийг  хийж гүйцэтгэсэн Амрах өрөөг тохижуулсан. Үйлчлүүлэгчдэд ил тод байдалд ээлтэй орчин бүрдүүлж эмнэлгийн дотор болон гадна хэсэгт камер байрлуулсан.

Эрүүл мэндийн төв нь:

  • 2013 онд Эрүүл мэндийн яамны дотоодын аудитын шалгалтаар сайн үнэлгээ авсан
  • 2014 онд Эрүүл мэндийн яамны Эх нярайн хяналт үнэлгээний шалгалтаар сайн үнэлгээ авсан
  • “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-д “Эх хүүхдэд ээлтэй сум” шалгаруулах болзолт уралдаанд идэвхтэй оролцож   2-р байр . 2014 он  
  • Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын  2014 оны” Шилдэг бүтээлч хамт олон” 
  • Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын   2014 оны “Шилдэг ажилтан” –аар  эрүүл мэндийн төвийн тогооч Ц.Саранцацралт болсон.
  • Зүүнбүрэн сумын 2014 оны “Шилдэг байгууллага “
  • Сумын түүхт 90-н жилийн ойг угтсан шилдэг “Ногоон байгууламж тохижилттой байгууллага шалгаруулах уралдаанд 1-р байр 2014 он
  • Шинэ жил угтсан шилдэг гэрлэн чимэглэлтэй байгууллага шалгаруулах уралдаанд 1-р байр тус тус эзэлж шагнагдсан.2014 он
  • 2015 оны Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын “Оны шилдэг менежер”
  •  Эрүүл мэндийн төв нь Зүүнбүрэн сумын 2015 оны “Шилдэг байгууллага “ –аар тус тус шагнагдсан.
  •    2016 онд    Улсын хэмжээнд зарласан Улаан бурхан-Улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтанд байгууллагаар идэвхитэй оролцож Эрүүл мэндийн газраас зарласан уралдаанд 1-р байр эзэлсэн.
  • Эрүүл мэндийн төв нь сүүлийн 17 жилд эх нярайн эндэгдэлгүй, сүүлийн 5-н жилд  0-5 насны хүүхдийн эндэгдэлгүй, сүүлиййн 5 жил халдварт гепатит өвчин гараагүй   ажиллаж байна.
  • 2017 онд Зүүнбүрэн сумын хэмжээнд хэв журам зөрчилгүй байгууллага.

Сүүлд нэмэгдсэн мэдээ