Цөөн үгээр

- Аймгийн болон орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлын тухай мэдээлэл - УЛААНБААТАР- ЗҮҮНҮБҮРЭН- УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ТЭЭВРИЙН ҮНЭ - СЭЛЭНГЭ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

ЗҮҮНБҮРЭН СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТҮҮХЧИЛСЭН ЛАВЛАХ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 157

 

ЗҮҮНБҮРЭН СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН

  ТҮҮХЧИЛСЭН ЛАВЛАХ

          Манай  соёлын төв нь 1961 онд ашиглалтанд орж 250 хүний суудалтай, өргөн нарийн дэлгэцийн кино салбар, номын сангийн үйлчилгээтэй 50 шахам уран сайханчтай үлээвэр хөгжим бүхий ажилчны клуб нэртэйгээр  үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй. Манай байгууллага нь ард иргэдэд урлаг соёлын боловсрол олгох төрийн үйлчилгээний байгууллага юм. 1991 онд Засгийн газрын тогтоолоор орон нутгийн засаг захиргааны мэдэлд шилжиж төр захиргааны байгууллагад харъяалагдаж соёлын төв болон одоогоор 6 орон тоотой ажиллаж байна. Соёлын төвд үндэсний болон даралтат хөгжмийн дугуйлан, хөтлөгчийн болон утга зохиолын дугуйлан тогтмол ажиллаж 40 гаруй хүүхдүүд ардын авъяастнууд суралцаж байна.

        Манайд үе үеийн олон олон  авъяас чадвартай соёлын ажилтнууд ажиллаж байснаас тухайлбал: Клубын эрхлэгчээр Гаваа, Сонинбаяр, Чулуун, Өлзийбат, Бааяа, Ц.Лхагва Дэмбэрэлсүрэн, Ш.Баяраа, Т.Цэрэндулам, С.Эрдэнэчимэг, 2001 оноос одоог  хүртэл Д.Лхамгарьд  нар тус тус үе үедээ ажиллаж хүн ардад соёлыг түгээн авъяасыг хөгжүүлэн, гоо сайхны хүмүүжил олгон ажиллаж байлаа.

         Бид сум орноо төдийгүй улс эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан олон олон авъяастнууд уран бүтээлчдийг урлагийн замд хөтлөн эдүгээ манай төрөл бүрийн дугуйланд суралцаж байсан хүүхдүүд маань мэргэжлийн урлагийн сургуульд суралцан улмаар мэргэжлээрээ ажиллаж бүрэн сайхан нутгаараа овоглож алдар цуугаа мандуулж байгаа. Үүнээс ЦДБЭЧ-н гоцлол дуучнаар МУГЖ Б.Батбаатар, МУСТА Ч.Бадрал,С.Бүрэнжаргал, Сэлэнгийн долгио чуулгын гочлол дуучнаар МУСТА Э.Алтанбилэг ,Д.Бат-эрдэнэ нар байна.  Үе үеийн соёлын ажилтнуудын дундаас МУГЖ1, МУСТА 7, АБТА 2, Улсын тэргүүний уран сайханч 6 төрөн гарсан байна. Бидний ажлын үр дүн болох мэргэжилээрээ ажиллаж байгаа дуучид Улсын болон олон улсын дуурийн дуу дуулаачдын олон уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.

         Байгууллагын архивт буй хадгаламжийн баримт 2001 оноос эхлэн одоог хүртэл хадгалагдаж байна. Баримтад байгууллагын 70 жил хадгалах хадгаламжийн нэгжүүдэд хуваарилан баримтжуулан ажиллаж байна. Байгууллагын баримтын хадгалалт номын сангийн өрөөнд төмөр шүүгээний дор төмөр тасалгаанд хадгалагдаж байна.

        Хөмрөгийн ашиглалтын байдал нь байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон боловсон хүчний бүхий л асуудлыг нэг дороос үзэх зорилготой . Байгууллагын баримтын түүхэн замналыг 2001 оноос одоог хүртэл архив, бичиг хэрэг хариуцсан албан тушаалтан баримт бүрийг хадгаламжийн нэгж үүсгэн авч,цахим хэлбэрээр бичиг хэргийн компютерт хадгалагдаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ