Цөөн үгээр

- Аймгийн болон орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлын тухай мэдээлэл - УЛААНБААТАР- ЗҮҮНҮБҮРЭН- УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ТЭЭВРИЙН ҮНЭ - СЭЛЭНГЭ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

СЭЛЭНГЭ АЙМАГ ЗҮҮНБҮРЭН СУМЫН 14 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 720

СЭЛЭНГЭ АЙМАГ ЗҮҮНБҮРЭН СУМЫН

1 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

14-р цэцэрлэг нь 1959 оны 11-р сарын 25ндСэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын  сангийн аж ахуйн хүүхдийн цэцэрлэг нэртэйгээр 1 багш 25 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж анхны эрхлэгчээр н.Дагвадорж багшаар н.Молом, туслах ажилтнаар н.Надмид, н.Нарангэрэл ажиллаж байлаа.

1986 онд цэцэрлэгийн барилга шинээр баригдаж ашиглалтанд орсноор 140 хүүхэд хүлээн авах чадалтай болж 22 багш ажилчидтайгаар ажиллаж эхэлсэн.

Одоо тус цэцэрлэг 25 багш ажилчид 156 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд мэргэжлийн багш ажилтнаар 100% бүрэн хангагдсан багш нарын нь дээд боловсролтой, 50% нь мэргэжлийн зэрэгтэй, сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг амжилттай явуулж байна.

Манайд боловсролын тэргүүний ажилтан-4, боловсролын яамны хүндэт жуух бичиг-4, багшийн алдар-4, арга зүйч багш цол тэмдэг-6, ахлах багш-5.

Багш ажилчид нь өөрсдийн нөөц боломжоо ашиглан анги бүлэг, цэцэрлэгээ тохижуулан үйлчилгээний чанарыг эрхэмлэн ажиллаж байна.

Манай хамт олон ажил үйлсээрээ манлайлан 2013, 2019 оны сумын Төсвийн тэргүүний байгууллагаар шалгарсан.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ