Цөөн үгээр

- Аймгийн болон орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлын тухай мэдээлэл - УЛААНБААТАР- ЗҮҮНҮБҮРЭН- УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ТЭЭВРИЙН ҮНЭ - СЭЛЭНГЭ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Зүүнбүрэн сум түүхийн хуудаснаа

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 754

      Зүүнбүрэн сум түүхийн хуудаснаа

              2018 он                                                                                                                                                                                                                                                                                                               

             Хоймор нутгийнхаа хилийг баганадсан  алдарт Улаан тайгаасаа эх аван үеийн үе, үрийн үрд зон олноон ундаалсаар ирсэн Дэлгэр их Мөрөн, Ноён уул, Норов банзад, Охь Хөндий, Жаргалант толгой, Майхан толгой, Хутаг өндөр,  Хаданхошуу, Их бага Мойл уул, Сүмийн булан, Рашаант, Боонгийн тохой, Дархан монгол уул зэрэг нутаг нугийнхаа уул, ус, овоо толгод, булаг шандаар тойрон хүрээлэгдсэн энэ л дэлгэр баян нутаг усанд одоогоос 94-ээд жилийн тэртээ Зүүнбүрэн сангийн аж ахуй байгуулагджээ.  ХАА-н санийн аж ахуй болсноор хүн ам олноор суурьших болжээ. Иймээс энэхүү хүн амын бөөгнөрлийг түшиглэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Сэлэнгэ аймгийн төвөөс  49 км зайд Сэлэнгэ мөрний хөвөөнд нүүлгэн шилжүүлснээр Сумын төвийг “Зүүнбүрэн” хэмээн нэрлэжээ. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Зүүнбүрэн хороо захиргаа гэсэн бие даасан засаг захиргааны нэгж болгосон байна.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн  сум 120,4 мянган га нутаг дэвсгэртэй, 3 багтай, 2017 оны жилийн эцсийн байдлаар  2832  хүн амтай, түр оршин суугч ,  нийт  өрхийн    тоо- 815 65,7 толгой малтай, ихэвчлэн газар тариалан, төмс хүнсний ногоо тарих аж ахуй эрхэлж, Зүүнбүрэн сумын иргэдийг төрөл бүрийн хүнсний ногоогоор хангаж ажилладаг байна.

 Зүүнбүрэн суманд иргэдийн эрүүл мэнд, боловсролын асуудалд чиглэгдсэн  Эрүүл мэндийн төв -1, хувийн хэвшлийн эмийн сан -1,  ЕБС-1, хүүхдийн цэцэрлэг-1, хүүхэд харах төв -1,   ажилладаг ба дээрх сургууль, цэцэрлэгүүдэд 818  орчим сурагчид хамрагдаж байна. Зүүнбүрэн сумын иргэдийн өдөр тутмын хүнсний хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц талх, нарийн боов, мал нядалгаа, сүүний зэрэг хүнсний 10 шахам хүнсний бүтээгдэхүүнийг 4 хүнсний дэлгүүрүүд ханган ажиллаж байна.  Тоосго, бетон, төмөр хийц, ноос, ноолуур угааж самнах зэрэгийг ХХЭ иргэд 12  гаруй жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээний 10 гаруй газар үйл ажиллагаагаа явуулж байгаагаас гадна 35 квт цахилгаан дахин дамжуулах станц, интернетийн сүлжээ, түүхий эд, хүнс, барааны зах, ногооны зоорь зэрэг үйлдвэр үйлчилгээний газруудтай хөдөөгийн багаа тэтгэсэн эдийн засгийн гол төв болон хөгжиж байгаагийн дотор Монгол улсын хэмжээнд түүхий эдийн худалдаа ажиллаж УБ хот, Аймгийн төвийн түүхий эд, хүнсний бараа материалаар хангаж байна. Манай сум  хэвлэл мэдээллийн FM радиогийн суваг, радиогийн дахин дамжуулах станц-1,  интернэтийн сүлжээ -2 ‘дахин дамжуулах’ төхөөрөмж ажиллаж, Зүүнбүрэн сумынхаа иргэдийг цаг үеийн мэдээллээр хангахад онцгой үүрэг гүйцэтгэж байна. Зүүнбүрэн сум нь 2000 оноос хойш эрчимтэй хөгжиж орчин үеийн шинэ загварын байшин барилга: ЗДТГ –ын байр,  ЕБС-ийн дотуур байр, спорт заал, халуун ус, тоглоомын талбай зэрэг олноор баригдан сумын төвдөө сайжруулсан хайрган зам нэмэгдэж, замын гэрэлтүүлэг шинээр тавигдлаа. Нийтийн тээврийн үйлчилгээг “Ганц өндөр” ББН үзүүлж байна. Зүүнбүрэнчүүд бид төрөлх сумаасаа төрөн гарсан алдар гавъяатай ахмадуудаараа бахархаж тэдний үлгэр дууриаллаар ажиллаж амьдарч байна.

Зүүнбүрэн  сумаас олон арван гавьяат  үйлстэн төрөн гарсан. Тухайлбал:  Монгол улсын Хөдөлмөрийн баатар М.Намсрай, Д.Дүваа, Н.Билэгсайхан, Д.Дэмбэрэл, Ч.Базарсад, Ж.Нацагдорж, Б. Элдэв-очир, М.Доржсүрэн, Э.Билгүүнгэрэл, Л.Цэрэн-Очир, Б. Пүрэвжав, Д. Лувсан зэрэг 32 гаруй гавьяат алдартнууд төрөн гарсан байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ