Цөөн үгээр

- Аймгийн болон орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлын тухай мэдээлэл - УЛААНБААТАР- ЗҮҮНҮБҮРЭН- УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ТЭЭВРИЙН ҮНЭ - СЭЛЭНГЭ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1229

ЗҮҮНБҮРЭН СУМЫН ТӨВ СУУРИН ГАЗРЫН 2018-2019 ОНЫ                  

 ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАСАН

АЖЛЫН ТАЙЛАН

2018 оны 12 дугаар сар 12                                                                                                                                                                                                                                Жаргалант

Зорилт

Хэрэгжилт

Хариуцах байгууллага

1

Ургац хураалтын ажлын хэсэг байгуулан ажиллуулах,  ургацыг малаас хамгаалах малыг байнгын хариулага, маллагаатай байлгах, малчид болон мал бүхий иргэдийг 10 сарын 15 –ныг хүртэл тариалангийн талбайгаас 15 км –ийн алсад намаржуулах ажлыг шуурхай зохион байгуулж, тариалангийн талбайд мал амьтан бэлчээсэн болон оруулсан малчид болон мал бүхий иргэд аж ахуйн нэгж байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 13.1 дүгээр зүйлд заасны дагуу арга хэмжээг тооцох, ургацын штабын үйл ажиллагааг тогтмолжуулж, сахилга хариуцлагыг өндөржүүлэн ажиллах.

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А\115,А\116 тоот ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажлыг хэсгийг   9 хүний бүрэлдэхүүнтэй, ургац хураалтын хугацааг тогтоосон зэрэг захирамжийг сумын Засаг даргаар баталгаажуулан мөн захирамжаар ургацын штабын ажиллах хуваарь, журам зэргийг гарган үүрэгжүүлэн тогтмолжуулан ажиллаа.

Ургац хураалтын явцад тариан талбайд мал орсны улмаас үүсэн иргэн аж ахуйн нэгжийн хоорондын маргаан гарсан 2 удаагийн тохиолдолд ажлыг хэсгээрээ газар дээр нь очин ажиллаж маргааныг шийдвэрлэсэн.

Улаан буудай 8243 га-гаас 13219 тн, арвай 118 га-гаас 95 тн, овьёос 167 га-гаас 410 тн, рапс 560 га-гаас 672 тн, тэжээлийн ургамал 48 га-гаас 60 тн, төмс,хүнсний ногооны хувьд 322.11 га-гаас 3188.71 тн тус тус хураан авлаа. Тариалангийн талбайтай ойр орчим өвөлждөг намарждаг 30 гаруй өрхөд Тариалангийн тухай хууль, Тариалангийн талбайд мал орсны улмаас учирсан хохирол тооцох аргачлал, ургац хураалтын хугацаа зэргийг танилцуулан сурталчлан ажиллаа.  9 ААН, иргэний 1255 тн улаан буудайг 2019 онд  тариалалтанд  нөөцөлсөн байна.

ЗДТГ ХАА –н тасаг

3

Өвс тэжээлийн аюулгүй нөөцөд зориулан бэлтгэж байгаа өвс тэжээлийн чанар, төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилтэд байнгын хяналт тавих .

2018 оны 10 дугаар сарын 17 –ны байдлаар 180 иргэн 1 аж ахуйн нэгж 2722 га талбайгаас 7600 тн байгалийн хадлан бэлтгэн аваад байна. Үүнээс: Малчин, мал бүхий иргэд 7546 тн аж ахуйн нэгж 54 тн байглийн хадлан, сүрэл 20 тн дарш 700 тн ногоон тэжээл 9 тн тус тус бэлтээд байна.

Малчидын хэрэгцээнд бэлтгэх  байгалийн хадланг 180 иргэн 1 ААНэгжийн 2722 га талбайг кординатаар баталгаажуулан гэрээгээр ашиглаж 8200 тн байгалийн хадлан, 15 тн сүрэл, ногоон тэжээл 180 тн, үйлдвэрийн тэжээл 800 тн, гар тэжээл 500 тн, дарш 700 тн, хужиг шүү 350 тн,  нийт малд шаардагдах тэжээл 100 хувь бэлтгэгдсэн байна.

 

ЗДТГ ХАА –н тасаг

4

Халаатын уурын зуухны нөөц өвөлжилтийн бэлтгэл

Халаалт 09-р сарын 25нд хугацаандаа эхэлсэн. Аймгийн хөрөнгө оруулалт 2-р багийн халаалтын зуухны тогоо сольсон нийт төсөв 70,0 сая төг. "ЭЛ СИ БИ", ххк гэрээ байгуулсан гүйцэтгэсэн. Одоогоор гэмтэл саатал гараагүй хэвийн ажиллаж байна. Нүүрсний нөөц одоогийн байдлаар 40тн буюу 20 хоногийн нөөцтэйгээр хэвийн хэмжээнд ажиллаж байна.

ЗДТГ, Мон жим ххк

5

Сумын иргэдийн өрхийн түлээ, түлшний хэрэгцээг хангуулах.

2018 онд иргэдийн түлээний нарс мод нийт 2400 шоометр бэлтгэх гэрээтэй, одоогоор 981м куб түлээний мод бэлтгээд байна. Иймд үлдэгдэл болох 1419 шоометр иргэдийн түлээний гоожин бичих хэрэгцээнд зориулан эрхийн бичиг, гарал үүслийн бичиг тус бүр 352 ширхэгийг “СЭЛЭНГЭ БЭЛЧИРИЙН БҮСИЙН СУМ ДУНДЫН  ОЙН АНГИ”-д хүсэлтийг сумын ИТХ, ЗДТГ-с албан бичгээр хүсэлт гаргасан байна.

 

ЗДТГ

6

Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын 14 дүгээр цэцэрлэгийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан тухай тайлан

       2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 05 өдрийн 10 тоот албан даалгаврийн хүрээнд хийсэн ажлын тайлан. Аймгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн  цэвэр бохир усны засварын ажилд: СЭЗБ-04/2017, 33.435.866 төгрөг, Сүлд Ханба ХХК гүйцэтгэсэн:

       Бүлгийн өрөө тасалгааны аяганы өрөө, ариун цэврийн өрөөний засвар, гал тогооны өрөөний засвар бохирын шугамын хагарал, буруу холболт, дээрх өрөөнүүдийн гэрэлтүүлэг, бохир болон цэвэр усны шугамын холболт, хана шалны плита солих ажил хийгдсэн.

  • Гадна бохирын шугамын засварын ажил.

Байгууллагын урсгал засварын ажил 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хийгдсэн.

  1. Халаалтын шугамын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Анги бүлэг болон бусад өрөө тасалгаануудийн цонхыг нааж дулааллаа.

 

14-р Цэцэрлэг

7

ЕБСургууль

Аймгийн хөрнгө оруулалтаар ЕБСургуулийн дээврийн засварын ажилийг 72.229.289 төгрөг СЭЗБ-05/2018, 2020 м2, , Эс Жи Хөлөг ХХК  2018 оны05 сарын 02 –ны өдөр хийж гүйцэтгэсэн. Мөн урсгал засвар хийгдсэн.        

 

 

ЗҮҮНБҮРЭН СУМЫН МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН 2018-2019 ОНЫ                  

 ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАСАН

АЖЛЫН ТАЙЛАН

2018.12.12                                                                                                                                                                              

Сумын хэмжээнд малчин өрх 305, мал бүхий өрх 184, нийт өвөлжих мал 70.037 толгой үнээс адуу- 3119 үхэр- 11555 хонь- 31769 ямаа- 23594 толгой мал байна.

Бэлчээрийн хүрэлцээ хангамж нийт бэлчээрийн талбай 77586.7 га талбайтай өвөл, хаврын бэлчээрийн дундаж ургац 4 цн нийт малын 67 хувьд хүрээлцээтэй байна.

Байран тэжээлд орох мал 1068 толгой цэвэр эрлийз мал, нэмэгдэл тэжээлд орох мал 29497 толгой мал буюу нэг наст мал тус тус орох төлөвлөгөөтэй байна.

Малчидын хэрэгцээнд бэлтгэх  байгалийн хадланг 180 иргэн 1 ААНэгжийн 2722 га талбайг кординатаар баталгаажуулан гэрээгээр ашиглаж 8200 тн байгалийн хадлан, 15 тн сүрэл, ногоон тэжээл 180 тн, үйлдвэрийн тэжээл 800 тн, гар тэжээл 500 тн, дарш 700 тн, хужир шүү 350 тн,  нийт малд шаардагдах тэжээл 100 хувь бэлтгэгдсэн байна.

            Малын усан хангамжын хувьд:  нийт уст цэгийн тоо 356 үүнээс инженерийн хийцтэй 13 энгийн уурхай 343 нийт малын 79.5 хувь хангагдаж байна.

 Хашаа хорооны хангамж: бод малын хашаа 171, бог малын хашаа 401, шинээр барьсан хашаа 3 хашаа саравч  барьснаар 100 хувь хангагдаж байна.

Үржлийн ажил үйлчилгээ: Бог малын хээлтүүлэгчийг хээлтүүлэгийн бус үед 4 сууринд ялган төвлөрүүлж сумын Засаг Даргын А/57 тоот захирамжын дагуу ажлын хэсэгтэй хамтран 339 толгой хээлтүүлэгч малд үзлэг ангилалт хийж шинээр 15 хуц,          10 ухна үржилд ашиглахаар ээмэгжүүлэн бүртгэл мэдээллийн санд оруулаад байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээ: Малын халдварт, паразиттах өвчин, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг технологи хугцаанд нь чанартай зохион байгуулж мал эмнэлэгийн дуудлага үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Мал эмнэлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтэнд малчдийн оролцоотойгоор 31 өрхийн өвөлжөө хаваржааны 1200 м2 талбай 3 уст цэг 380 тн өтөг бууцыг хамрууллаа.

 Паразиттах өвчинөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 47028 толгой малыг хамруулан ажиллаа.

Сумын Засаг даргын А/155 тоот захирамжийн дагуу Мал амьтаныг халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж 80080 толгой малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд, 11757 толгой малыг туулгалтанд хамрууллаа. 

Нэгтгэсэн:                                           Б.Мөнхтөр

 Хянасан :  Засаг даргын орлогч                П.Наранбаяр                                                

Сүүлд нэмэгдсэн мэдээ