Цөөн үгээр

- Аймгийн болон орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлын тухай мэдээлэл - УЛААНБААТАР- ЗҮҮНҮБҮРЭН- УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ТЭЭВРИЙН ҮНЭ - СЭЛЭНГЭ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗҮҮНБҮРЭН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 303

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗҮҮНБҮРЭН СУМЫН      

           ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА        

            1921 оны 10-р сард Богд Хаант Монгол улсын Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Тамгын хоолойд Хошуу тамгын газрын мээрэн түшмэд асан Бавуудорж, Гавай зайсан, Бат-Очир залан нарын санаачлагаар анхны сургууль байгуулагдсанаар Монгол улсын анхны сургуулиудын нэг болсон.

            1924оны зун хуучны Илдэн сум,тухайн Баян-Эрхт, одоогийн Зүүнбүрэн сум Норовбанзадын тохойд төвлөрөн сууршихад дээрх сургууль нүүн ирснээр Зүүнбүрэн сумын сургуулийн буюу Агаарын зоригт баатар Дамчаан Дэмбэрэлийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль өөрийн он цагийн тооллоо эхэлсэн.

            Сумын бага сургууль 1924-1967 он

            Дунд сургууль 1967-1974 он Зүүүнбүрэн сумын 7 жилийн сургууль

            8 жилийн дунд сургууль 1974-1991 он

            Бүрэн дунд сургууль 1991 оноос өнөөг хүртэл

  2021-2022 оны хичээлийн жилд өдрийн ангид 520, дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд 14, нийт 534 суралцагч, үндсэн багш 25, НТБ-ын багш 1, дотуур байрны багш 2, удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 3, бусад ажилтан 18 нийт 50 багш ажилтантай БШУС-ын яамнаас баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.  Тус сургуулийн дотуур байранд 112 хүүхэд хамрагдаж байна. Мэргэжлийн багш нарын хувьд заах аргач зэрэгтэй 7, тэргүүлэх зэрэгтэй 3 багш ажиллаж байна. Амжилтаас дурдвал:

  1. “Аймгийн тэргүүний соёлч дотуур байр” – 1987,2004 он
  2. “Сумын шилдэг байгууллага” – 2007 он
  3. “Сумын шилдэг хамт олон” – 2008 он
  4. “Аймгийн шилдэг хөтөлбөр” номинацид 3-р байр 2008 он
  5. “Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн”-ээр Сэлэнгэ аймагт 2-р байр 2011 он
  6. Бага ангийн ЗАН, бага ангийн багш Г.Ариунцэцэг “ Сайн хичээл,үйл ажиллагаа” улсын уралдаанд амжилттай оролцож шилдэг 10 багшийн нэгээр шалгарсан. 2015 он
  7. “Сэлэнгэ бүсийн урлагийн бага наадам”-д тэргүүн байр 2016 он
  8. Сэлэнгэ бүсийн “Сайн хичээл,үйл ажиллагаа” багш нарын заах арга, ур чадварын уралдаанд хөгжим бүжгийн багш А.Мөнхцогт, математикийн багш Х.Эрхэмбаатар, англи хэлний багш Э.Оюумаа нар тэргүүлэн бүсээ төлөөлөн Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан “Сайн хичээл, үйл ажиллагаа” багш нарын заах арга ур чадварын уралдаанд оролцох эрх авсан. 2017 он
  9. Англи хэлний багш Э.Оюумаа “ Сайн хичээл, үйл ажиллагаа” багш нарын заах арга, ур чадварын уралдаанд Сэлэнгэ аймагт “Тэргүүн байр” эзэлж улсад оролцох эрх авсан. 2017 он
  10. “Хойморлог нутгийн хийморлог бүрэнчүүд” сумын урлагийн наадамд тэргүүн байр 2018 он
  11.  “Багш – 2018, 2019 ” бүсийн аварга шалгаруулах спортын тэмцээнд тэргүүн байр, шилжин явах цомын эзэн сургууль 2018, 2019  он
  12. 9-р ангийн сурагч О.Ундрахпүрэв математик хичээлийн стандарт олимпиадад “Тэргүүн байр” эзэлж Сэлэнгэ аймгаа төлөөлөн улсын олимпиадад оролцсон. 2019 он
  13. Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээнд НТБ, хими биологийн багшийн удирдлаган дор олон талт үйл ажиллагаа зохион байгуулж  “ХҮРЭЛ ГЭРЭГЭ” гардан авах болзол хангасан. 2019 он
  14. Монголын улайн загалмайн “ХҮМҮҮНЛЭГ БАЙГУУЛЛАГА” 2019 он
  15. 8А ангийн сурагч Наранцогтын Ихтамир Өвөрхангай аймгийн өсвөрийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнд АЛТАН МЕДАЛЬ, гавьяат тамирчин Доржпалам Нармандахын нэрэмжит өсвөр үеийн жү-до бөхийн олон хотын тэмцээнд ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн. 2020 он
  16. Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээнд НТБ, хими биологийн багшийн удирдлаган дор олон талт үйл ажиллагаа зохион байгуулж  “МӨНГӨН ГЭРЭГЭ” гардан авах болзол хангасан. 2020 он

Сүүлд нэмэгдсэн мэдээ