Цөөн үгээр

- Аймгийн болон орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлын тухай мэдээлэл - УЛААНБААТАР- ЗҮҮНҮБҮРЭН- УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ТЭЭВРИЙН ҮНЭ - СЭЛЭНГЭ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Танилцуулга

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 924

СЭЛЭНГЭ АЙМГИЙН

ЗҮҮНБҮРЭН СУМ

СУМЫН БИЛЭГ ТЭМДЭГ

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошуу. Жаргалант, Бэлчир, Мангирт   гэсэн  3 багийн  нийт  2017 оны жилийн эцсийн тоогоор 815 өрхөд 2832 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас эхнээсээ 11-д, газар нутгийн хэмжээгээр 14-д ордог хүн амын нягтрал хамгийн өндөр 43.6 хүн/га сум юм.

 

Монгол улсын орон нутгийн засаг захиргааны нэгжүүдийн байршлаар авч үзвэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Жавхлант, Сайхан, Хушаат, Цагааннуур, Түшиг, Зүүнбүрэн, Шаамар, Сүхбаатар, Дархан-Уул аймгийг бүхэлд нь хамарсан том хошуу байсан. Тухайн үеийн баримтаас үзэхэд 4000 гаруй хүн амтай, 70 мянга гаруй толгой малтай эдиийн засгийн хувьд дунд зэрэгт тооцогдох хошуу байлаа. Тус хошуу үүссэнээс хойш орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаад 1924 онд хийгдсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шинэ үндсэн хуулийн дагуу орон нутгийн засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар татан буугдаж Богд хан уулын Зүүнбүрэн хан уулын хошуу хэмээх нэртэй болжээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ